Ханиад томуугийн дэгдэлт, эмийн үнэ, ачаалалтай эрүүл мэндийн тогтолцоо

Өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн ханиад, томуугийн дэгдэлт огцом нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал тэлсээр байна. Хүйтний улиралд илүү амархан тархдаг амьсгалын замын халдварын оргил үе эхэлж, эрүүл мэндийн салбар жил бүрийн адил бэлтгэл, хариу арга хэмжээний бодит шалгаралтай нүүр туллаа.

Ханиад, томуу өвчний тархалт аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд 5, идэвхжлийн түвшинд 9, алаг цоог дэгдэлтийн түвшинд 7 аймаг байна.

ТТӨ-өөр өвчлөгсдийн дотор 82.6 хувийг 15, 39.1 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.

АЗЦХХ-ын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 85.8 хувийг 15, 63.2 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.

Нийт 6,557 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 42,4% (2,779) нь, эмнэлэгт 2,823 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85.6% (2,416) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.

Эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн орны ачаалал нэмэгдэж 847 ор дэлгэн ажиллуулж байна. Эрчимт эмчилгээний тасагт 72 хүүхэд эмчлүүлж байгаагаас 70.8% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,445 хүн үзүүлснээс 1,904 нь томуу томуу төст өвчний шалтгаантай байна.

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай

Сэрүүхэн өдрүүд эхэлмэгц хүүхэд багачууд амьсгалын замын халдварт өртөмтгий байдал улам нэмэгддэг. Сургуулийн орчин, цэцэрлэгийн бүлэг доторх хаалттай нөхцөл нь вирус тархах хамгийн таатай орчин болдог. Энэ жил ч мөн адил халдварын бүртгэл эрчээ авч, эмнэлэгийн хэвтэн эмчлүүлэх тасгуудаас эхлээд амбулаторийн ачаалал хүртэл хэд дахин өсөөд байна.

Томууны дэгдэлттэй зэрэгцэн вакцинжуулалтын хамралт хангалттай биш, зарим аймаг, дүүрэгт урьдчилан сэргийлэх үйлчилгээ тасалдах,  хүрэлцээ муудах зэрэг хүндрэлүүд давхар гарч байгаа нь системийн эмзэг байдлыг тод харуулж байна.

….улирал тутмын давтагддаг сорилт…

Өвлийн улиралд эрэлт өсөхтэй зэрэгцэн эмийн үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн саатал жил бүр давтагддаг асуудал хэвээр. Томуу, ханиадны үед өргөн хэрэглэгддэг антибиотик, дархлаа дэмжигч, халуун бууруулах бэлдмэлийн хомсдол болон үнийн өсөлт нь иргэдийн хувьд шууд дарамт болдог.

Үнийн хяналтын тогтолцоо сул, нийлүүлэгчдийн шалтгаан бүхий үнэ өөрчлөлт, параллель импортын доголдол зэргээс шалтгаалан улирлын оргил үед эмийн хүртээмж эрс муудах тохиолдлууд түгээмэл. Эмийн сангуудын нөөц хурдан дуусч, дахин популяци хийх хугацаа уртасдаг нь эрэлт нийлүүлэлтийн зөрүүг улам томруулсаар байна.

Монгол Улсад  4191 эм бүртгэлтэй байдаг. Эдгээрээс 1169 нь жоргүй олгогддог. 

Эмийн үнэ хямд байх нь эерэг талтай ч зохисгүй хэрэглээг нэмэгдүүлэх томоохон эрсдэлтэй. Өвдөх үедээ эмчид үзүүлэхийн оронд хүмүүс өөрсдөө дур мэдэн эм худалдаж авах нь түгээмэл.

Томуугийн улиралд эмнэлэгүүдийн ачаалал өсөх нь хэвийн үзэгдэл ч хүний нөөцийн хүрэлцээ, ялангуяа хүүхдийн эмч, эмнэлгийн ор, түргэн тусламжийн шуурхай ажиллагаа хангалтгүй хэвээр байгааг бодит байдал харуулж байна.

Зарим эмнэлэгт ор хүрэлцэхгүй байдал үүсэж, түргэн тусламжийн дуудлагын тоо нэмэгдсэнээр хүлээлгийн хугацаа уртасдаг.

Энэ нь улирлын шинжтэй асуудал харагдавч, жил бүрийн давтагдсан эмзэг цэг сайн засагдаагүйг илтгэнэ.

Томуу, томуу төст өвчний өсөлтийг зөвхөн нэг салбар хяналтгүйгээр шийдвэрлэх боломжгүй. Эрүүл мэндийн байгууллагуудын үзэл бодлоор дараах цэгүүд хамгийн ноцтой хэвээр байна:

Вакцинжуулалтын хамралт тогтворгүй, мэдээллийн ил тод байдал хангалтгүй

Эмийн үнийн зохицуулалтын бодлого сул

Нийлүүлэлтийн бэрхшээл, нөөц бүрдүүлэлт муу

Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн хүрэлцээ хангалтгүй

Урьдчилан сэргийлэх зан үйл, мэдлэг дутмаг

Эдгээр асуудал жил бүр давтагдсаар ирсэн бөгөөд системийн шинэчлэл шаардлагатайг сануулж байна.

Өвлийн хүйтэн бүр мөсөн эхлээгүй ч ханиад, томуугийн эрэлт, эмийн олдоц, эмнэлгийн ачааллын асуудлууд бодитойгоор ил гарч эхэлсэн энэ үед салбарын уялдаа, бодит шийдэл, урьдчилсан төлөвлөлт нэн чухал байна.

Өвөл бол жил бүрийн адил улирлын өөрчлөлт төдий биш, эрүүл мэндийн салбарын шалгарлын гол үе гэдгийг энэ өвөл ч тод харуулж байна.