Х.Нямбаатар: 30 гаруй жилийн хугацаанд Газрын албаны болон шат шатны Засаг дарга нарын шийдвэрээр 450,000 га газрыг ашиглах, эзэмших, өмчлөх хэлбэрээр олгосон байна. Цаашид төлөвлөлтгүй олгогдсон бүх газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж, нийслэл мэдэлдээ эргүүлж авна. 

Улсын тусгай хэрэгцээт газар дээр суурьшсан айлуудад газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх боломжгүй.
Иргэд хоорондын газрын маргаантай асуудлууд шийдвэрлэгдэхгүй байгаа, шүүхээр явах шатанд хүрсэн.
2003-2005 оны үед ТАСИС олон улсын байгууллагын санхүүжилтээр газрын анхны кадастрын зураг хийхдээ тухайн үед тус газар дээр амьдарч байсан айлын нэрээр газрын мэдээллийн санг бүртгэснээс иргэн нь олддоггүй. Сүүлд нь газрыг эзэмших эрх үүссэн хүнд мэдээллийн сангийн зөрүүтэй байдал бий болоод байгаа юм. Иргэн маргааныг өөрөө хариуцна гэж баталгаажуулбал мэдээллийн санд өөрчлөлт оруулах замаар эзэмшлийг шийдэж байгаа.