Онцгой байдлын байгууллагад олон жил бүр бүтээлтэй ажиллаж цэргийн алба хаасны чөлөөнд гарсан бэлтгэл хошууч Т.Алтанцэцэг, бэлтгэл ахлах дэслэгч З.Оч-Эрдэнэ, бэлтгэл ахлах ахлагч Д.Жамбалсүрэн нарт Онцгой байдлын байгууллагын зүгээс хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээний үеэр Онцгой байдлын газрын дарга хурандаа А.Алтанбагана хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй энэ албаа нэр төртэй хааж өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилласан алба хаагчиддаа баяр хүргэж дурсгалын зүйл гардуулан өглөө.
Бэлтгэл хошууч А.Алтанцэцэг, бэлтгэл ахлах дэслэгч З.Оч-Эрдэнэ, бэлтгэл ахлах ахлагч Д.Жамбалсүрэн нартаа цаашдын ажил амьдралд нь эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.


Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!