“Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх” төслийг хэрэгжүүлнэ

Сэтгүүлч
2026/02/12

НИТХ-ын Төлөөлөгч Б.Ану-Үжин: Сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлт, ялангуяа өсвөр насны охидын хооронд гутаан доромжлох, бие махбодид халдах, цахимаар дарамтлах тохиолдол нэмэгдэж байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна.

Иймд энэ жил Нийслэлийн Охидын зөвлөл болон НГХУСАЗСЗ хамтран Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд сургууль дахь дээрэлхэлтийн эсрэг
“Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 22 сургуулийг сонгон ажиллахаас Сүхбаатар дүүргийн 1, 2, 29, 31, 58, 159 дүгээр сургуулиуд жишиг сургуулиудаар сонголоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна