“Дүүжин замын тээвэр” төслийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна. Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууссан бөгөөд хүнд даацын ган татлагууд төслийн талбайд бүрэн иржээ.
Төслийн гүйцэтгэгчээр Францын “Пома групп”, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК ажиллаж буй. Төслийн кабель болон зорчигч тээврийн кабинуудад ашиглах тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолсон бөгөөд хоёр буудал болон гараашийн барилга, буудлын заслын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа аж.
Ирэх 7 хоногт кабелийг тулгуур багануудад агаарт сүвлэх, нарийн тохиргоот ажлыг хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!