Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Шударга өрсөлдөөн, бизнесийн орчны асуудлыг хариуцсан зөвлөх О.Батхүү 11-11 төвд мэдээлэл хийж, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг өвлүүлэх эрхийг нээсэнтэй холбоотойгоор иргэдээс олон асуулт ирж байгааг дурдав. Тодруулбал, 2012 оноос 2026 оны хооронд нас барсан 130 мянга орчим иргэний хувьцаа болон түүнд ногдох ашгийг ар гэр, үр хүүхдэд нь өвлүүлэх шийдвэр гарсан бөгөөд уг зохицуулалт энэ оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжих юм байна.
Мөн иргэд төрийн байгууллагын хүнд суртал, зөвшөөрөлтэй холбоотой саатал, хүсэлтийн талаар 11-11 төвд хандаж болохыг онцлов. Ялангуяа бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ үед бизнес эрхлэгчдийн зөвшөөрөл, бичиг баримтыг үндэслэлгүйгээр саатуулж байгаа асуудлыг мэдээлэх боломжтой гэв.
Түүнчлэн Засгийн газраас түргэн үйлчилгээний цэгүүдийг зам, талбайд эргүүлэн байрлуулах шийдвэр гаргаагүй гэдгийг тодотголоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!