Хувцас загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг “Victoria’s Secret” шоуг албан ёсоор зогсоож байгаа тухай тус брэндийг эзэмшигч эзэмшигч “L Brands” компани өчигдөр зарлажээ.
Анх 1995 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн уг шоуг үзэгчдийн тоо сүүлийн жилүүдэд огцом буурчээ. 2013 онд 9,7 сая-д хүрч байсан уг шоуг өнгөрсөн жил 3,3 сая үзсэн байна. Тиймээс шоуг шинэчлэх тухай зохион байгуулагчид өнгөрсөн тавдугаар сард ярилцжээ.
“Сахиусан тэнгэрүүд” хэмээн нэрлэдэг хамгийн өндөр чансаатай загвар өмсөгчдийг нэг дор цуглуулдаг уг шоу нь эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг, хүйсээр ялгаварладаг, махлаг болон транжендер моделиудыг шоундаа оролцуулдаггүй гэх мэтээр маргаан дагуулдаг билээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!