Өнөөдөр (2026.04.30) Хүний эрхийн Үндэсний Комиссын 25 жилийн ойг тохиолдуулан “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/23 дугаар тушаалыг үндэслэн хүний эрхийг хангах, хамгаалах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад оруулсан хувь нэмрийг үнэлж, нэр бүхий сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагналаа.

Шагнал гардуулах үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид хэлэхдээ "Хэвлэлийн эрх чөлөө нь ардчиллын тулгуур үнэт зүйл бөгөөд иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах үндсэн баталгаа болохыг онцоллоо. Мөн сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүй, хараат бус байдал, хариуцлагатай үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалах, олон нийтийн мэдэх эрхийг хангахад чухал үүрэгтэйг тэмдэглээд, хүний эрхийн боловсрол, соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний эрхийг хангах, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье" хэмээлээ.

Шагнал гардан авсан
-Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал доктор, М.Мөнхмандах
-Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа
-NTV телевизийн гүйцэтгэх захирал, сэтгүүлч Б.Ундрахжаргалант
-Зууны мэдээ сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Отгонбаяр
-Peak.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Ц.Цэрэндолгор
-Гэр бүлийн радио FM 104.5 сэтгүүлч, сэтгэл судлаач Б.Баясгалан
-Хүйсийн тэгш эрхийн төвийн Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хамгааллын хөтөлбөрийн удирдагч Т.Цогзолмаа
- Хүйсийн тэгш эрхийн төвийн урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн удирдагч Э.Хишигбаяр
- Боловсролын давлагаа ТББ тэргүүн Р. Энхбат
-Хуульчдын холбооны гишүүн, судлаач Л.Галбаатар нарт баяр хүргэж, ажлын амжилт хүсье.















Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!