Улсын хэмжээнд тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
Үүнээс өнгөрөгч 7 хоногт Дорнод аймагт 2, Хөвсгөл аймагт 1, Хэнтий аймагт 1, Сэлэнгэ аймагт 1, Булган аймагт 2, Өвөрхангай аймагт 1 буюу нийт 8 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраалаа.
Ой, хээрийн гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 1013 га, хээрийн 579.058 га буюу нийт 582.748 га талбай өртсөн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!