ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хаврын тариалалтын явцын талаар мэдээлэл өглөө. Энэ онд улсын хэмжээнд нийт 633.4 мянган га талбайд тариалалт хийх зорилт тавин ажиллаж байна. Үүнд:
- - 372.7 мянган га-д үр тариа
- - 16.0 мянган га-д төмс
- - 18.3 мянган га-д хүнсний ногоо
- - 121.9 мянган га-д малын тэжээл
- - 104.1 мянган га-д тосны ургамал тариална.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Атрын IV аян”-ыг хэрэгжүүлэх, 2026 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг, чиглэл өгч зохион байгуулалтын арга хэмжээг авч байна.
Хаврын тариалалт 7–13 хувьтай явж байна
2026 оны 5 дугаар сарын 12-ны байдлаар:
- 42.1 мянган га-д үр тариа (үүнээс 41.3 мянган га-д улаанбуудай)
- 1.1 мянган га-д төмс
- 833 га-д хүнсний ногоо
- 460 га-д тосны ургамал тариалжээ.
Ингэснээр үр тарианы тариалалт 13.0 хувь, төмсний тариалалт 7.2 хувь, хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна.
Хөнгөлөлттэй зээл: 87.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэв
“Атар-4” аяны хүрээнд тариалан эрхлэгчдэд зориулсан 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг 55 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Мөн төмс, хүнсний ногооны механикжуулалтыг дэмжих, хүлэмжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн байна.
Одоогийн байдлаар:
- - 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн
- - 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байна.
Шатахууны хангамж: Дизель түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлж байна
Хаврын тариалалтыг дэмжих зорилгоор шатахууны хангалтыг тогтвортой байлгах арга хэмжээ авч байна.
Тариалалтын зориулалтаар дизель түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж, 20 шатахуун импортлогч компанийн нийлүүлсэн 7.0 мянган литр түлшийг:
- - Үр тарианы 581
- - Төмс, хүнсний ногооны 664 тариаланчид хөнгөлөлттэй үнээр олгожээ.
Нефть импортлогчид нийгмийн хариуцлагын хүрээнд дизель түлшийг гуравдугаар сарын үнээр борлуулсан байна.
Үрийн хангамж: 26.7 мянган тонн үр нөөцөлжээ
Аймгуудаас ирүүлсэн мэдээллээр:
- - 2025 оны ургацаас 26.7 мянган тонн үр нөөцөлсөн
- - 305.1 мянган га-д уринш боловсруулж бэлтгэсэн байна.
Үрийн улаанбуудайн борлуулалтыг 2026 оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн Хөдөө аж ахуйн биржээр ил тод, нээлттэй арилжаалж байгаа бөгөөд:
- - 23 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж
- - Нөөцийн 84 хувь буюу 9208 тонн үрийн улаанбуудайг борлуулжээ.
Мөн “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-аас борлуулж буй үрийн улаанбуудайн урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгон бууруулсан байна.
Төмсний үрийг анх удаа хувийн хэвшилтэй хамтран таатай нөхцлөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бол хүнсний ногооны гурван төрлийн үрийг зээлээр олгож эхэлжээ.
Ийнхүү хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, санхүүжилт, шатахуун, үрийн хангамжийг зэрэг шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!