Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 49 суманд, 95 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.  

Ой, хээрийн гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар 583.830 га талбай өртсөн. 

Өнөөдөр (2026.05.14) 11:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга III багийн “Адарга овооны ар” гэдэг газар энэ сарын 13-ны 10:35 цагт гарсан түймрийг 16:00 цагт цурамд оруулж, 14-ний 10:50 цагт бүрэн унтраагаад байгаа бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бадрах” III багийн “Бор-Өндөр" гэдэг газар тавдугаар сарын 13-ны өдрийн 20:30 цагт гарсан хээрийн түймрийг 14-ний өдрийн 00:05 цагт цурамд оруулаад байна. 

Харин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант VI багийн "Бөөрийн хөндий" гэдэг газар тавдугаар сарын 13-ны өдрийн 10:40 цагт гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, мэргэжлийн ангийн 183 хүн, 32 автомашинтайгаар ажиллаж байна.  Мөн Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол III багийн  ”Мянган модны ар” гэдэг газар өнөөдөр 08:50 цагт гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.