Инээд хүрээд байх юм. Намдаа ялалт хийсэн залуучуудын багаас ганц л хүн үлдээд байв. Ёстой чардайтлаа үзлээ. Сүүлдээ цагаан ногоондоо гарч, ичиж үхмээр юм болж байж, Ерөнхий сайд нь өөрөө гудамжинд гарч ирж мах , бордюр гэх мэт үсчсэн сэдвийг барьж нэг, тавьж нэг цахиртан хашгирч байж огцруулж байх шиг байна. Үнэхээр болхи болоод тэнэгдүү , жинхэнэ гудамжны үзүүлбэр тавьж аргаа барлаа.

Угаасаа том улс төр хийж, гоё мэх гаргаж ирж тоглох чансаа хэцүү л дээ.
Яг цаад талаас нь харвал бас Н.Учрал учрыг нь олоод аятайхан ажиллачих эв эеийн бодлого санал болгосон ч дээрээс нь өглөө үдэшгүй дарамталж шахлаа. Энийг өнөөдөр хэн ч гаргаж ирж хөндөж чадахгүй л дээ. Жилийн дараа бол бүгд л худал үнэн орилох байх… МАН өөрөө ийм үхмэл, харимал, лугших тэнхээ нь суларсан айл болчихсон юм билээ. Унтарсан, ужиг эмгэгт идэгдсэн. Ирэх сонгуулиар иргэд дүнгээ тавих биз.

Нөгөө талаас эд 12 жил засаглан тарвалзах ялалтыг нь хийсэн залуучуудаа ингээд бүгдийг нь хөөж явууллаа. Өөрсдөө шүү!!! Сүүлчийнх нь хотын дарга Х.Нямбаатар байсан юм. Одоо дунд түвшний шимэгчдийг хоймортоо залсан өнөөгийн МАН сонгууль болтол дотроо байлдахаас өөр ажил хийхгүй нь тодорхой болов. Угаасаа томоохон юм юу ч хийх боломжгүй, хийж чадахгүй гэдгээ засгийн тэргүүн ажлаа аваад хэлсэн!! Хийх ч боломж байхгүй.

Тийм учраас МАН- ын дотоод дайныг цаашид Монголын асуудал болгохгүй байх нь л бидний анхаарах амин зүйл боллоо шүү! Эдний дотоод хагарал тэмцлээр улсаараа амьсгалж ханалаа ш дээ. Н.Учрал одоо Нямбааг зайлуулах гол даалгавраа биелүүллээ. Үндсэн даалгавар ч гэж болно. Харах нүүр халуун ч яая гэхэв ккк Өс хонзон гэдэг зүйл өөрөө ийм “мэлмий”-гүй юм байдаг л даа. Ийм юмны үзүүрт явах ёстой ДҮР- ээр өөрөө дуртайяа сонгогдсон, тэр бүү хэл гялс гурван жил дотор Ерөнхийлөгчөөс бусад бүх сэнтийг авч үзье гэж улайран зүтгэсэн гэж би хувьдаа түүнийг боддоггүй.


Том том улстөрчид бол мушийцгаан өөр л үг хэлцгээх юм билээ ккк Өнөөдөр нам төрийг зайдагнаж байгаа хэд арай өөрсдийгөө сайн улс төр хийж тоглож байна, бид ёстой алж байна гэж хөөрдөггүй байлгүй дээ. Одоохондоо хүч нь хариагүй, хүсвэл улс төрийн тоглоомыг угсарч үзүүлэх бяртай ч, хортой ч гарууд эгнээгээрээ бий ш дээ. Тэд нь зүгээр л энэ хэдийнхээ яаж баларцгааж байгааг харсан шиг сууцгааж байгаа болохоос… Бас л аймаар эгнээ бий бий…

Гэснээс хараад байхад 
Н.Учрал бодож…нүүж…сураагүй хүн юм шиг ээ. Зүгээр л ордондоо гүлдийж сууж байгаад Ерөнхий сайд хүн шиг алхаа цохьчихгүй. Гар, бушуул, тэг ингэ гэх ташуурын үзүүр болгоноор год год хийж явах нь өөрөө гутамшгийн туйл амьдрал. Одоохондоо нэг талаасаа долдой нарт үлдэх газаргүй болтлоо мөлчийтөл долоолгож явах гоё л байгаа байх… Эцэг эх, охин дүү, эхнэр гээд бүгдийг нь нүүр улаймаар тойглож, өглөө үдэшгүй зүрхдэх тэд бол хамгийн ой гутам хогийн амьтад …

Энийг байнга бодож, тэднээс аль болох дөлж явах хэрэгтэй дээ. За , хадуурах нь. Тэртээ тэргүй манай монголын “хамаг том дарга” хүнд үүнээс илүү үг дайж яанам… Бууж байгаа Х. Нямбаатартаа харин улс төрийн амьдралынх нь дараагийн үед амжилт хүсье. Гоё, том, ухаалаг , уран улс төр хийгээрэй.
Чи бол шазуур юм байна. Шандас юм байна. Харлаа, үзлээ…

Эх сурвалж: