Энэ сарын 25-ны өдөр БЗД-ийн дүүрэгт ахуйн хэрэглээтэй холбоотой ноцтой осол гарчээ. Тухайн иргэн цахилгаан тасарсан үед ахуйн газан плитка хэрэглэж байгаад асаалттай цахилгаан плиткээ унтраалгүй орхин гарсан байна.

Улмаар цахилгаан эргэн ирэх үед цахилгаан плиткний ойролцоо байрласан газ дэлбэрч, тэсрэлт үүссэнээс тухайн айлын цонхнууд хагарсан байна. 

Иймд иргэд цахилгаан тасарсан үед цахилгаан хэрэгслээ бүрэн унтрааж, газ болон шатамхай зүйлсийг дулааны эх үүсвэрээс хол байлгаж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.