Төв аймгийн Заамар сумын нутагт өчигдөр /05.27/ 30 метр цооногийн нүхэнд хүүхэд унасан дуудлаг онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн.

Уг ажиллагааны талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө. Тус газраас "Төв аймгийн Заамар суманд нөөц тогтоох өрөмдлөг, хайгуулын ажил явагдаж байсан талбайн нүхэнд 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн орчимд гурван настай эмэгтэй хүүхэд унасан гэх дуудлага ирсэн. 

Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газарт шуурхай ажиллаж эхэлсэн ч одоог хүртэл охиныг аварч чадаагүй байна. 

Хүүхэд унаснаас хойш ойролцоогоор 22 цаг болж байгаа бөгөөд аврах байгууллага болон орон нутгийн иргэд 50 гаруй техник, хэрэгслийн дэмжлэгтэйгээр 100 гаруй хүн эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа аж.