Дорноговь аймгийн Өргөн суманд 13 настай хүүхэд шороонд дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 24-нд “дунд ангийн сурагч шороонд дарагдаж нас барсан” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Шалгалтаар Дорноговь аймгийн Өргөн сумын II багийн нутагт 13 настай эрэгтэй хүүхэд ашиглахаа больсон ч нөхөн сэргээлт хийлгүй орхисон зоншны уурхайн талбайд тоглож байгаад шороонд дарагдаж, нас барсан байна. Уг хэрэг өнгөрсөн бямба гарагт болжээ.
Хэргийг Дорноговь аймгийн Цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.








Яаана даа ухаад л баялагыг нь аваад хаяад явах пм хариуцлага төр гэж байна уу? Монголчууд нүүхдээ хүртэл гадасласан жижиг нүхээ хүртэл булаад бууриа цэвэрлээд нүүдэг байсан. Мэдэгдээгүй өшөө хэд ч байгаа юм. Малчид мал ороод үхээд байна гэж их хэлдэг байсан даа. Эрдэнэт хүмүүсийнхээ амийг синдчүүлсэн уурхай бичил уурхайн нүхнүүдэд алдаад байх уу? Эзэн хариуцлага хаана байнаа.