ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар АТГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Батбаатарыг томилжээ. Тэрбээрцагдаагийн байгууллагад 18 жил ажилласан туршлагатай, салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн аж.
Түүний намтарыг харвал, төрийн албанд тасралтгүй 26 жил, удирдах албанд 20 жил ажиллаж байгаа аж. Мөн хугацаанаасаа өмнө ахмад, хошууч цол хүртэж байжээ.
Тодруулбал, 2001 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхлүүлж, ЭЦГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Эрүүгийн ахлах төлөөлөгч, дүүргүүдийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн цагдаагийн дарга, Нийслэлийн цагдаагийн газарт Тасгийн дарга гэхчилэн мерит зарчмаар шатлан дэвшсэн байна.
Харин 2019 онд АТГ-т хэлтсийн даргаар томилогджээ. АТГ-т ажиллах хугацаандаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, нуугдмал хөрөнгийг олж илрүүлэх чиглэлд манлайлан ажилласан аж.
Боловсрол:
• Цагдаагийн академи, “Цагдаагийн ажилтан, эрх зүйч” бакалавр, • СЭЗИС, “Бизнесийн удирдлага” бакалавр, • МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Хууль зүйн ухааны магистр”Товч намтар:
• 2001-2002 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газар Эрүүгийн төлөөлөгч;• 2002-2005 онд БЗД-ийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч;• 2005-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Эрүүгийн ахлах төлөөлөгч;• 2005-2007 онд БГД-ийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга• 2009-2010 онд СХД-ийн цагдаагийн хэлтэстЭрүүгийн тасгийн дарга• 2010-2012 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт Цагдаагийн газрын дарга• 2012-2014 онд ЦЕГ-ын Техникийн газарт Газрын дэд бөгөөд 1 дүгээр хэлтсийн дарга• 2014-2017 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт Цагдаагийн газрын дарга• 2017 онд БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Хэлтсийн дарга• 2017-2019 онд Нийслэлийн цагдаагийн газартТасгийн дарга• 2019 оноос Авлигатай тэмцэх газарт Хэлтсийн дарга







onts ajlaarai