1818.mn цахим системийн “Хөнгөлөлттэй эм” цэсэнд хандаж, ангиллаар болон эмийн нэрээр хайх, нөөцтэй эмийн санг ялган харах, эмийн тоо ширхэгээр нийт үнийг тооцоолох боломжтой боллоо.
Түүнчлэн ЭМД-аас хариуцах болон даатгуулагчаас төлөх төлбөрийн мэдээлэл авах зэргээр хөнгөлөттэй эмтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг нэг дороос харах боломжтой.
Мөн “Надтай ойр” хэсгийг ашигласнаар таны байршилд суурилан ойролцоох эмийн сангуудыг хурдан хайж, шаардлагатай эмээ цаг алдалгүй олох боломж бүрдсэн байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!