Little Miss & Mister Universe 2026 урлаг загварын их наадам БНХАУ-ын Санья хотноо 22 жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 

Манай улсаас ОМТ олон улсын хүүхдийн байгууллага албан ёсны эрхтэй бөгөөд үндэсний захирал, хатагтай Э.Оюунтунгалаг 9 дахь жилдээ баг бүрэлдэхүүнээ оролцуулж, амжилт дүүрэн эх орондоо ирлээ. Энэ удаагийн тэмцээнд шүүгчээр: 2022 оны ялагч, супер гранпри номинацийн эзэн мистер Саранболдын Тэмүүлэн, 2025 оны ялагч, Super Grand Prix Алтан титмийн эзэн Төмөртөмөөгийн Үжингүнж нар Хүндэт шүүгчээр уригдсан бөгөөд Олон улсын шүүгчийн Батламж туузаа гардан авч Эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирлээ. 

Цаашдынх нь сурлага хөдөлмөрт амжилт хүсэж эх орныхоо нэрийг Олон улсад дахин цуурайтуулаарай гэж ерөөе!