Италийн нийслэл Ром хотноо паратаеквондогийн гранпри тэмцээн болж, манай тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Италийн гранприд 29 орны 111 тамирчин ур чадвараа сорин өрсөлджээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд манай улсаас гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа мандуулсан байна.
Манай хоёр тамирчны хувьд хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотод зохион байгуулсан таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Тэд 10 хоногийн зайтай хоёр том тэмцээнээс медаль хүртээд байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!