Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.    

10:00 цагт: Дэлхийн итгэмжлэлийн өдрийн хүрээнд Үндэсний итгэмжлэлийн төвөөс Итгэмжлэлийн тогтолцоонд оролцогч талуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.

14:00 цагт: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол Төрийн ордонд болно.

14:00 цагт: Оршихуй Анир-2026 “Ethno cinematic concert” тоглолтын хэвлэлийн хурал “Улаанбаатар театр”-т болно. 

Үзэсгэлэн: 

-“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн “Чингис хаан”үндэсний музейд энэ сарын 10-ныг хүртэл гарна.

-Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

-МУСГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна.