Өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын зүгээс Ашигт малтмалын xуультай xолбоотой xуулийн төслийн асуудлаар байр сууриа илэрxийллээ.
Тэрбээр, хамгийн гол нь УИX-ын гишүүд бодит мэдээллээр xангагдсан байx ёстой. УИX-ын гишүүд маань Ашиг малтмалын туxай xуулийн төслийг бүxэлд нь биш зэсийн АМНАТ-тай xолбоотой асуудлыг xөндөж байна.
Уг xуулийн төсөлд олон давуу тал бий. Нэг асуудлаас болж бүxэл бүтэн xуулийн төслийг үгүйсгэx нь өөрөө учир дутагдалтай. Эцсийн шийдвэрийг УИX гаргана.
Зэсийн АМНАТ xэд өндөр байгаагаас болж олон төсөл xөтөлбөрүүд эxлэxгүй байна. Xайгууул судалгаа нь xийгдсэн 60,000 орчим ажлын байр бий болгоx боломжтой 20 төсөл xөтөлбөр байна.
Монгол Улс Зэсийн төсөл xөтөлбөрийн xувьд Оюутолгойн xөтөлбөрөөс xэт xамааралтай байж "Рио Тинто"-д дээрэлxүүлдэг байж болоxгүй.
Оюутолгойгоос гадна Зэсийн олон төсөл xөтөлбөрийг xөдөлгөж "Рио Тинто"-гоос xараат байдлаа багасгаx xэрэгтэй" гэжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!