Богд Хан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсгийн нийт 2,000 га талбайд авиамикробиологийн аргаар агаараас тэмцэх ажлыг 2026 оны 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд хийж байна. 

Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтой ажил юм. Ой бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах үнэт баялаг. Иймээс хөнөөлт шавжийн голомтыг бууруулах, ойн доройтлоос урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Тэмцлийн ажил явагдаж буй бүсэд зорчиж буй иргэд та бүхэн холбогдох байгууллагын зөвлөмж, анхааруулгыг мөрдөн, аюулгүй байдлаа ханган зорчино уу.

усан онгоц ба бичвэр нарын зураг байж магад