УИХ-аас зохион байгуулж буй "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ. Сонсголыг 09:00 цагт эхлүүлэхээр товлосон ч ирцээс шалтгаалан 10:30 цагт эхлэв.
Иргэдээс нийслэлийн төсөв, мега төслүүдийн зарцуулалтыг сонсохыг хүссэн тул энэхүү сонсголыг зохион байгуулж байгаа гэдгийг хурал даргалагч тэмдэглэв. АТГ, ЦЕГ газар зэрэг хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн мега төслүүдийг бүхэлд нь шалгаж буй.
Ийнхүү Х.Нямбаатарыг хотын даргаар ажиллаж байх үеийн төсөв, төслийг нягтлан шалгах сонсгол эхлэв. Сонсголыг энэ сарын 15, 16-нд Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилнэ. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахалж байна.
Тус сонсголд 100 гаруй хүн оролцоно.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!