Монголын холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсээ анх удаа хамгаалахаар болж, тулааны товыг 7-р сарын 31-нд тогтсон байна. Түүний анхны хамгаалалтын өрсөлдөгчөөр Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов нэрлэгдэж байгаа бөгөөд 27 настай, мэргэжлийн дэвжээнд 10:0 гэсэн ялагдалгүй үзүүлэлттэй тамирчин аж.
Б.Энх-Оргил өмнө нь “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө Бразилын Фабриcио Андраде-тай тулалдаж ялалт байгуулан аваргын бүсийн эзэн болсон.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!