2020 он. Өнгөрсөнд “зочлоё”. Уур амьсгалынөөрчлөлтийн улмаас дэлхийд нүүрлэх байгалийнгамшиг, үүнээс үүдэлтэй халдварт өвчлөл улам нэмэгдэнэ гэдгийг эрдэмтэд хэдэн арван жилийнөмнөөс таамагласанСудлаачдын таамаг хавьгүй богино хугацаанд биелсээр байгаа төдийгүй, улс орнуудад учруулах хохирол нь хэдэн тэрбум америк доллараар хэмжигдэх болов. Ганц жишээ. 2021 онызуднаар 190 мянган малчин өрхийн хувьд малын хорогдол их, зарим газар 80-100 см зузаан цасан бүрхүүл тогтож, салхины хурд зарим нутагт 28-34 м/сек, бүр 39 м/с хүрсэн үзэгдэл бичигдсэн. Аадар бороо, хүчтэй салхи, их цас, ой хээрийн түймэр гэх мэт гамшигт үзэгдэл сүүлийн 20 жилд бүр хоёр дахин нэмэгдээд байна. 

2025 он. Газар тариалангийн салбарын статистик сөхье. Тариаланчид улсын хэмжээнд 372 мянган гаталбайд үр тариа тариалж, 474 мянган тонн ургацхураах зорилт тавьснаа Ерөнхий сайдад танилцуулавУг нь Монгол Улс улаан буудай импортлогчоосэкспортлогч болох зорилт тавьсан цаг саяханГэтэлжилийн дотор дотоодын хэрэгцээт буудайнхаа бараг 50 хувийг импортоор авахад хүрсэн мэдээтэйТодорхойхэлбэлҮндэсний статистикийн хорооны мэдээлснээр2025 онд улаан буудайн хураалт 34 хувиар буурч, 252 мянган тонн болжээТооцоололдоо хүрээгүйшалтгааныг салбарынхан цаг агаарын таагүй нөхцөлхур тунадас багаихэнх нутгаар гандуу байсантайхолбон тайлбарласан

2030 он. Ирээдүйн төсөөллийг хамт “харъя”. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудын ханш савлагаа ихтэй байна.Тэр тусмаа газар тариалан болон хүнсний компаниудын үнэт цаасны ханшийн өсөлт, бууралт тооцож төлөвлөхөд бэрх болжээ. Үүнтэй зэрэгцээд талхны үнэ огцом нэмэгдсэн мэдээ нийгмийн сүлжээгээр тарж эхлэв. Гурилын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ханшийн мэдээлэл ийнхүү хэдхэн хоногийн дотор олон жилийн өсөлтийн графикт рекорд тогтоосон нь энэ. Мэдээж энэ бол таагүй төсөөлөл. Одоо Та нэг зүйлийг ойлгож байна уу? Ширхэг талхны үнийг дэлгүүр биш ГАЗАР, ХӨРС тогтоодгийг мартаж болохгүй.  

...Ичигсэд сэрэх, шувууд өндөглөх, газар гэсэх байгалийн тогтсон хугацаа бага багаар өөрчлөгдсөөр байгааг судалгаагаар тогтоосон. Ургац хураалтын өдрүүдийн тогтсон хугацаа хүртэл байнга “хөдлөх” болсон нь мөн л уур амьсгалын өөрчлөлт өндөрлөг газрын Монголд бусдаас илүүтэй нөлөөлж эхэлснийх. Гэхдээ өөдрөг төсөөлөл бичих боломж бидэнд бий. Гангийн эрсдэлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, дасан зохицох, газар, хөрсөө хамгаалах боломжийг Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 17-28-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) олгох юмМонгол Улсаасдэлхийн орнуудад санал болгон танилцуулах “Талхээрийн төлөвлөгөө”-ний зорилго чиглэл ч газар хөрсөөхамгаалахусны хомсдолоос сэргийлэх үзэлбаримтлал оршино

Эх байгалиа сэргээе

Итгэл найдвараа бадраая

Байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн