Эрчим хүчний салбарын ажилтнууд зургаадугаар сарын 30-ны 08:00 цагаас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан. Тэд шаардлагынхаа талаар Эрчим хүчний сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон гишүүдэд албан ёсоор хүргүүлсэн юм.
Салбарын ажилтнууд ажил хаялт эхлэхээс өмнө цалинг 30 хувиар нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх, эсвэл нэмэгдлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх саналд хүрэх боломжтой гэдгээ илэрхийлж байсан. Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаа одоогоор 30 болон түүнээс дээш хувийн нэмэгдэл хийх боломжгүй, эхний ээлжид 10 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн.
Гэвч 2026, 2027 онд цалинг үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлж, хэлэлцээ эхлүүлэх боломж бүрдсэн тул ажил хаялтыг түр хугацаагаар хойшлуулжээ.
Ингэснээр эрчим хүчний салбарын ажилтнуудын зарласан ажил хаялт долоодугаар сарын 2-ны 08:00 цаг хүртэл хойшлогдож байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!