Герман улсад болсон буудлага спортын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг амжилттай оролцлоо.

Тэмцээний 50 метрийн сонгомол гар бууны эмэгтэйчүүдийн төрөлд спортын мастер А.Ариунзаяа өндөр ур чадвар гарган өрсөлдөж, хүрэл медалийн эзэн болсон юм. Түүний дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Мөнхзул ажиллажээ.

А.Ариунзаяагийн энэхүү амжилтыг Олон улсын буудлага спортын холбоо (ISSF) албан ёсоор баталгаажуулж, тус холбооноос батламж илгээсэн байна.