Баяр наадмыг зохион байгуулах комисс мэдээлэл хийлээ. Энэ жилийн баяр наадмыг 9 салбар хороодоор бэлтгэлээ хангаж ажиллаж байна. 2026 оны тасалбар, зогсоолын тасалбар борлуулах түр журмыг баталжээ. Тасалбарыг E-naadam.mn/ сайтаар 7 дугаар сарын 1-нээс эхлэн борлуулна.
Нээлт, хаалтын тасалбар 150,0 төгрөгийн үнэтэй. 7 дугаар сарын 11-ний оройн нээлтийн давтан тасалбарын үнэ 50-100 мянга. Автомашины 7 төрлийн зогсоолын тасалбар 20-200 мянган төгрөг байна.
Энэ жилийн баяр наадам 7 дугаар сарын 10-наас эхлэх бөгөөд үндэсний бөхийн барилдааны 1, 2-ын давааг энэ өдөр барилдуулна. Эхний өдрийн барилдаан үнэ төлбөргүй.
Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг www.License.mn сайтаар олгоно. Түр зөвшөөрлийг 7-р сарын 1-ны өдрийн 17:00 цагаас 7-р сарын 3-ны 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Хоол үйлчилгээ эрхлэгч нь хуулийн этгээд байх ба мэргэжлийн тогооч, ажилтан нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан “цагаан дэвтэр”-тэй байх шаардлагатай.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!