Үндэсний их баяр наадмын тасалбарын цахим худалдаа эхэлмэгц бүх суудал богино хугацаанд борлуулагдаж, тасалбар авч амжаагүй иргэдийн бухимдал цахим орчинд өрнөв.

барилгын зураг төсөл, газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

Худалдаа нээгдсэнээс хойш ердөө хэдхэн минутын дараа тасалбар бүрэн дууссан талаар мэдээлэгдсэн. Үүний зэрэгцээ олон нийтийн сүлжээ, зарын платформуудад наадмын тасалбарыг анхны үнээс нь хэд дахин өндөр үнээр худалдаалах зарууд нийтлэгдэж эхэлжээ.Зарим тасалбар хэдэн зуун мянган төгрөгөөр, харин төвийн эгнээний зэрэгцээ суудлууд сая төгрөг давсан үнээр санал болгож байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна. Наадмын тасалбарын эрэлт жил бүр өндөр байдаг ч дамлан худалдаалах үзэгдэл мөн адил давтагдсаар байгаа юм. 

Иргэдийн зүгээс тасалбарын борлуулалтыг илүү шударга, ил тод зохион байгуулах, нэг хүнд ногдох худалдан авалтын тоонд хатуу хязгаар тогтоох, автомат худалдан авалтаас сэргийлэх арга хэмжээг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ жилийн борлуулалтын үйл явцад холбогдох байгууллагууд хяналт тавин ажилласан талаар мэдээлсэн ч тасалбарын хоёрдогч зах зээл идэвхжиж, өндөр үнэтэй зарууд богино хугацаанд олноор нийтлэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татсаар байна.