Ө.Цэрэнчунт Соёл Урлагийн салбарт 28 жил үр бүтээлтэй ажиллаж гадаад болон монгол сонгодог бүтээлийн 10 цомог ,дуурийн алтан пянз бүтээлээ олны хүртээл болгосон. Мөн дуурийн дуулаачид зориулсан 4 ном эмхтгэн хэвлүүлж, сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлээр маш олон нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн юм.

Тэрээр олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 7 удаа оролцож, I, II, III байрын шагналуудыг хүртсэн төдийгүй, Орос, Хятад, Монгол Улсад нийт 12 удаагийн бие даасан тоглолтоо зохион байгуулж, Монгол улсын Консерваторид багшаар ажиллан залуу уран бүтээлчдийг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж явна. Ө.Цэрэнчут Буриадын болон Монголын Дуурь, бүжгийн эрдэмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж, 30 орчим дуурийн гол болон туслах дүрийг бүтээжээ. ОХУ-ын Красноярск хотод гэрээт дуучинаар уран бүтээлээ туурвиж олон улсад Монголын нэрийг өргөж яваа уран бүтээлч юм.
Ийнхүү монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар түүнд МУГЖ цол хүртээхээр болжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!