Долоодугаар сарын 3-ны өдрийн 19:10 цагийн орчимд Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс баруун өмнө зүгт, Бодонт багийн Дөрөлж гэх газарт усархаг аадар бороо орж, мөндөр буун, хүчтэй нөөлөг салхи шуурсны улмаас таван айлын гэр нурж, хэд хэдэн автомашины шил, толь эвдэрсэн байна.
Архангай аймгийн Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр, хүчтэй салхи, үер усны аюул үргэлжлэх эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
Иймд аялал, амралт, зугаалгаар явах гэж буй иргэд цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, үерийн ам, голын сав газар буудаллахгүй байх, аянга цахилгаан, хүчтэй салхи, мөндрийн үеэр аюулгүй байдлаа хангаж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын өгсөн заавар, зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!