Үндэсний их баяр наадмаар 1024 бөхийн барилдааныг гурван өдрийн турш зохион байгуулахаар болсон билээ. Тодруулбал бөхийн барилдаан долоодугаар сарын 10-нд эхэлж, 12-нд түрүү, үзүүр бөх тодорно.

Тэгвэл 1024 бөхийн бүртгэл энэ сарын 6-ны даваа гарагаас лхагва гарагийн хооронд 10.00-19.00 цагийн хооронд явагдахаар болжээ. Ингэхдээ бүртгүүлэх бөхчүүд иргэний үнэмлэх, цолны үнэмлэх зэрэг бичиг баримттайгаа очих аж.

Харин өсвөрийн бөхийн барилдааны бүртгэл мягмар, лхагва гарагийн 10.00-17.00 цагийн хооронд явагдах юм байна.