ОХУ-аас Монгол Улсын баруун бүсэд нийлүүлдэг цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарсны улмаас баруун аймгуудын ихэнх хэсэг цахилгаан эрчим хүчгүй болоод байсан.

Урьдчилсан мэдээллээр гэмтэл гарсан цэгийг тогтоосон бөгөөд гэмтлийг засварлахаар ОХУ-ын Кызыл хотоос засварын бригад хөдөлжээ.

Гэмтлийг бүрэн арилгаж, цахилгаан хангамжийг хэвийн болгох хүртэл Дөргөний Усан цахилгаан станцаас 1-р зэргийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр түр хангаж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг хяналтдаа авч, цахилгаан хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна.