Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан долоодугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгийн даваагаар эхэлнэ. Энэ талаар өнөөдөр Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдээллээ.
Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “Нэгийн даваанд ялсан бөхчүүд есөн хөлт цагаан тугийг тойрохгүй бол хийморь лундаа муудна гэх яриа бий. Ийм зүйл байхгүй” хэмээн онцлов.
Мөн Үндэсний их баяр наадмын комиссын Бөхийн салбар хорооноос мэдээлснээр, долоодугаар сарын 11-нд хоёр, гуравын давааны барилдаан, долоодугаар сарын 12-нд дөрвийн даваанаас эхлэн цол олгох даваанууд үргэлжилнэ. Ингэснээр цол олгох давааг завсарлуулахгүй байхаар зохион байгуулалтын шийдвэр гаргажээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!