16 болон 32 настай хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Ц.Дагвадоржид холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 11-нд болж, анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээсэн юм.
Мөн тухайн хэрэг гарсан үед хэргийн газарт хамт байсан бусад оролцогчдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Харин энэхүү шийдвэрийг хохирогчийн ар гэрийнхэн эсэргүүцэж, хохирогч охины ээж Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан юм.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /мягмар гараг/ болж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр товлогджээ.
Нийт шүүгчийн хуралдаанаас:
- Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх;
- Эсвэл хяналтын шатны журмаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэн гомдлыг хүлээн авахгүй байх гэсэн хоёр төрлийн шийдвэрийн аль нэгийг гаргах юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!