Олон улсын Таеквондогийн Монголын холбоонд шинэ томилгоо хийгдэж, УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Б.Бейсен Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, Монгол Улсын гавьяат тамирчин, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, мэргэжлийн боксын тамирчин Э.Цэндбаатар Дэд ерөнхийлөгчөөр тус тус томилогджээ.
Эдгээр томилгоог тус холбооны Ерөнхийлөгч Э.Галбадралын саналын дагуу хийсэн байна. Шинээр томилогдсон удирдлагууд холбооны үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, таеквондогийн спортыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ажиллах аж.
Олон улсын Таеквондогийн Монголын холбооны зүгээс энэхүү шинэ томилгоо нь Монгол Улсад таеквондогийн спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуусын спортоор хичээллэх оролцоог нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн онцолжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!