Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны долдугаар сарын 7-ны өдөр нийт 2216 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс зөрчлийн шинжтэй 833, гэмт хэргийн шинжтэй 111 дуудлага, мэдээлэл иржээ. Мөн цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй нэг үйлдлийг шуурхай илрүүлж, өмнө бүртгэгдсэн таван хэргийг нөхөн илрүүлсэн байна.

Тухайн өдөр 74 иргэн эрүүлжүүлэх байранд хүргэгдэж, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 62 дуудлага бүртгэгдсэн байна.