2026 оны 07 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө нийслэлд үргэлжлэн бороо орсон. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 16 алба хаагч орон сууцны орц гарц, гарааш, нийтийн эзэмшлийн зам талбайн хөдөлгөөн хязгаарлагдсан хэсэгт 3 техник хэрэгсэл, 3 ус соруулах помп, зориулалтын бохир ус соруулах 3 техникийн хүчин чадлаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Одоогийн байдлаар орц гарц хаагдсан талаар 8 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнээс гурван байршилд:
• БГД-ийн 1-р хороо 17а байрны В 1 давхар,
• БГД-ийн 25-р хороо Авзага-10 байрны В1 давхар,
• БГД-ийн 26-р хороо 34 байрны В1 давхрын усыг соруулж байна.
Мөн Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг нэг ОНӨААТҮГ, хувийн хэвшлийн 7 байгууллагын 14 инженер техникийн ажилтан, 84 зам талбайн үйлчлэгч, 16 жолооч ачигч гээд нийт 114 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 хогны машин, 2 механизмтайгаар хариуцан зам талбайн лаг шаврыг цэвэрлэх, угаах, халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!