Баянзүрх дүүргийн 13, 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн уулын сувагт их хэмжээний бороо орсны дараа хийсэн үзлэгээр борооны усаар урсан ирж, усны урсцад саад учруулан хуримтлагдсан ахуйн хог хаягдлыг ачуулан цэвэрлэж байна. 

Тус ажлын хүрээнд үерийн хамгаалалтын сувгийн усны урсцыг хэвийн байлгах, үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Иргэдийг үерийн хамгаалалтын суваг, борооны ус зайлуулах байгууламжид хог хаягдал хаяхгүй байж, орчны цэвэр байдлыг сахин хамгаалахыг уриалж байна.

бичвэр нарын зураг байж магадбичвэр нарын зураг байж магад