Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2026 оны долоодугаар сарын 9-ний өдрөөс 14-ний өдрийн 09:00 цаг хүртэл “Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэг”-т шилжлээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадам нь Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойтой давхцаж байгаа юм.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид баяр наадмын үеэр иргэд, наадамчдын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, осол, хэрэг зөрчлийг шуурхай таслан зогсоох чиглэлээр нэгдсэн зохион байгуулалттайгаар үүрэг гүйцэтгэн ажиллах юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!