“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 14:30–17:00 цагт Хүй долоон худаг дахь Морин спортын талбайд морьт харвааны тэмцээн зохион байгуулна.
Тэмцээний зорилго нь монгол үндэстний морин соёл, цэрэг дайны урлаг, морьт харвааны өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлагч тамирчдын ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулахад оршино.
Монголчуудын төрт ёс, цэргийн түүхэнд морьт харваа нь онцгой байр суурь эзэлдэг бөгөөд Их эзэнт гүрний үеийн монгол цэргүүд морин дээрээс харвах ур чадвар, маневр, онч мэргэнээрээ дэлхийд алдаршсан түүхтэй. Энэхүү үнэт өв уламжлал өнөөдөр үндэсний спортын нэг төрөл болон хөгжиж, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу үед өвлүүлэн үлдээхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Морьт харваа нь давхиж буй морины хурд, харваачийн онч мэргэн байдал, биеийн тэнцвэр, төвлөрлийг нэгэн зэрэг шаарддаг, өндөр ур чадвар бүхий уламжлалт спортын төрөл юм. Тамирчид давхиж буй морины хэмнэл, хурдыг алдагдуулахгүйгээр удирдангаа байгаа оновчтой тооцоолж харвах бөгөөд энэ нь олон жилийн бэлтгэл, дадлага, нарийн мэдрэмж, мэргэжлийн ур чадварыг шаарддаг.
Тэмцээнд морьт харваачид хурд, онч мэргэн байдал, ур чадвараараа өрсөлдөх бөгөөд үндэсний уламжлалт өв соёлыг сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болно.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!