Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Батмөнх Даян Сэцэн хааны мэндэлсний 562 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа энэ сарын 8-ны өдөр Өмнөговь аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд цэргийн ёслолын жагсаалаар эхэллээ.
Энэ удаагийн цэргийн ёслолын жагсаалд Өмнөговь аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 300 гаруй цэргийн алба хаагч оролцож, цэргийн сүр хүч, сахилга бат, жагсаалын жигдрэлт, зохион байгуулалтыг иргэд, олон нийтэд сүр жавхлантайгаар толилууллаа. Цэргийн ёслолын жагсаал нь Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааны өнгө төрхийг улам тодотгож, эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаагчдын сахилга, хариуцлага, бэлтгэлжилтийн түвшнийг илэрхийлсэн онцлох арга хэмжээ боллоо.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!