Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагджээ.
Энэ жилийн баяр наадмын хүрээнд 1024 хүчит бөхийн барилдааныг долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд буюу гурван өдрийн турш зохион байгуулна.
Хөтөлбөрийн дагуу өнөөдөр 10:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ. Харин 14:30 цагаас хоёрын даваа үргэлжлэх бөгөөд наадамчид, үзэгчид эхний хоёр давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Өнөөдрийн хуваарь:
- 10:00-14:30 цагт – Үндэсний бөхийн нэгийн даваа
- 14:30-17:00 цагт – Үндэсний бөхийн хоёрын даваа
Харин Үндэсний их баяр наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа долоодугаар сарын 11-ний 11:00 цагт эхлэх бөгөөд энэ жилийн нээлтийг “Мөнхөд орших Монгол наадам” сэдвийн дор найруулан толилуулахаар бэлтгээд байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!