Цагдаагийн ерөнхий газраас 2026 оны долоодугаар сарын 28-ны өдөр гэмт хэрэг, зөрчил болон цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр 2026 оны долоодугаар сарын 27-ны өдрийн 14:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон төвийн 3 дугаар давхраас 25 настай эмэгтэй унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэгийн мэдээлснээр, уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул эцсийн дүгнэлт гараагүй байгааг онцоллоо.
Үүнтэй зэрэгцээд нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг бичлэг задарсан асуудал гарлаа. Энэ бол Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлалга тооцох заалттай үйлдэл. Аливаа бичлэг, нотлох баримт нь хэргийн хувь заяанд маш нөлөөтэй зүйл. Нөгөө талар цахим хэрэглэгчид, бага насны хүүхдүүдэд сөрөг нөлөөтэй.
Иргэдийг уг бичлэгийг түгээхгүй байхыг Цагдаагийн байгууллага хүслээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!