2026 оны улсын төсөвт газрын тосны бүтээгдэхүүний 299,725 м³ багтаамжтай 22 агуулах барихад 20 тэрбум төгрөг төсөвлөсөн.

2026 оны 6 дугаар сараас арилжааны банкуудын хөнгөлөлттэй зээлээр 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд агуулах, нөөцийн савны бүтээн байгуулалт эхлээд байна.

Одоогоор 6 агуулахын ажил 85%-ийн, бусад төслүүд 40 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.

2026 оны эцэс гэхэд 150,000 м³ агуулах ашиглалтад орж, Монгол Улсын шатахууны нөөц 15 хоногоор нэмэгдэнэ.

2028 он гэхэд шатахууны стратегийн нөөцийг хамгийн багадаа 3 сарын хэрэгцээг хангах түвшинд хүргэх зорилт хэрэгжиж байна.