УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.
Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан гурван хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа.
УИХ-ын дарга тус бүлгийн хүсэлтийг хүлээн авч, дээрх хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээр гурван хоногийн завсарлага олголоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!