Гашуунсухайт - Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын хүрээнд нийт 426 ширхэг дам нурууг угсраад байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 63.96 хувьд хүрээд байна. 

Тус хил дамнасан төмөр замын нийт 9.4 км урт төмөр бетон гүүрт Т хэлбэрийн нийт 666 ширхэг дам нуруу ашиглахаар төлөвлөсөн. Дам нурууг БНХАУ-ын Ганцмод боомтод үйлдвэрлэж дуусгасан байна.

Үйлдвэрлэлийн явцад дам нурууг БНХАУ-ын TB/T 3043-2018 стандартад нийцүүлэн үйлдвэрлэж, TB/T 2092-2018 стандартын дагуу статик ачааллын туршилтаар баталгаажуулжээ.

Мөн TB/T 3094-2018 стандартын шаардлагын дагуу нийт 487 ширхэг дам нурууг Монголын талд хүлээлгэн өгсөн бөгөөд одоогоор тэдгээрээс 426 ширхэгийг гүүрийн бүтээн байгуулалтад угсраад байна.

Хил дамнасан төмөр замын гүүрийн бүтээн байгуулалт ийнхүү төлөвлөгөөний дагуу үргэлжилж, ажлын гүйцэтгэл 63.96 хувьд хүрээд байна.