Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.09.16/ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон тус яамны харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан энэ талаар мэдээлэхдээ:
“Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна.
Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна” хэмээн мэдэгджээ.
Энэ шийдвэр нь Хууль зүй, дотоод хэргийн салбарт сүүлийн өдрүүдэд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор гарч байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!