Монгол Улсын иргэд 2026 он гарснаас хойш агаарын тээврийн компаниар БНХАУ-д зорчих үедээ агаарын хөлгийн бүхээгт электрон тамхи хэрэглэсэнтэй холбоотой хэд хэдэн зөрчил гарч, холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны арга хэмжээ авагдсан байна.
Иймд БНХАУ-д зорчих иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
Агаарын хөлгийн бүхээгт тамхи, электрон тамхи болон холбогдох төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхаарна уу.
БНХАУ-ын холбогдох хууль тогтоомжид агаарын хөлөг болон нийтийн тээврийн хэрэгслийн хэв журам, нислэгийн аюулгүй байдлыг зөрчсөн үйлдэлд захиргааны хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байдаг. Тухайлбал, агаарын хөлөгт хориглосон зүйл, хэрэгсэл ашигласан тохиолдолд нөхцөл байдлаас хамааран саатуулах, торгох зэрэг арга хэмжээ авч болохоор байна.
Иймд иргэд БНХАУ-ын хууль тогтоомж болон агаарын тээврийн компанийн дүрэм, журмыг чанд мөрдөж, нислэгийн үеэр онгоцны бүхээгт тамхи болон электрон тамхи хэрэглэхгүй байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!