Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын амны дээд эх, Их Халзан гэх газарт өчигдөр 13:15 цагийн орчимд ойн түймэр гарсан. 

Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га орчим талбай өртөж шатсан талаар ОБЕГ-ынхан мэдээллээ.

Баянзүрх, Налайх дүүргийн онцгой байдлынхан, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид болон "Мото кросс" клубийн залуус түймрийг 18:15 цагийн үед цурамд оруулсан байна.